Бээжингийн 2008 оны Пара олимп 6-ны орой Бээжингийн Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай—"Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд нээгдлээ. 7-ны өдөр нь Пара олимпийн наадмын тэмцээнүүд албан ёсоор эхэлсэн анхны өдөр юм. 7-ны өдөр ордон талбай, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, зам харилцаа зэрэг олон талын ажил урагштай сайхан явагдлаа.
7-ны өдөр буудлага, усанд сэлэлт, талбайн ундаг дугуй, Жүдо зэрэг олон төрлийн тэмцээн эхэлсэн байна. Үүнд Словакийн тамирчин Вероника Вадовикова буудлагын эмэгтэйн 10 метрийн хийн урт бууны зогсоо байрлалын SH1 төрөлд уг Пара олимпийн анхны алтан медалийг авчээ.
Ирэх 11 хоногт дэлхийн олон газрын 4000 гаран тамирчин Пара олимпийн 20 том төрлийн тэмцээнд оролцоно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|