Энэтхэгт цөмийн эрчим хүч экспортлох хязгаарлахаа хүчингүй бологохоор шийдвэрлэсэн Цөмийн эрчим хүч хангагч орнуудын эвслийн шийдвэр нь цөмийн эрчим хүчнийг энхийн зорилгод ашиглах болон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх салбар дахь Олон улсын хамтын ажиллагаанд ашигтай байхыг Хятад улс хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 8-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
Жян Юй хэлэхдээ, улс орнууд цөмийн эрчим хүчнийг энхийн зорилгод ашиглах эрхтэй бөгөөд энэ талаар олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй гэж Хятадын тал үзсээр ирсэн байна. Үүний зэрэгцээ, холбогдох хамтын ажиллагаа нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх Олон улсын тогтолцооны бүрэн бүтэн, үр ашигтай байхад ашигтай байх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын улс хариуцлагатай бүтээлч байр сууриар цөмийн эрчим хүч хангагч улс орнуудын эвслийн холбогдох хуралд оролцсоор ирсэн юм гэжээ. /Хүчит орчуулж,Урангоо хянав/
|