• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-08 10:56:08    
БНАСАУ-ын 60 жилийн ойд баяр хүргэв

Синьхуа Агентлаг

      9-р сарын 9-ний өдөр бол БНАСАУ байгуулагдсаны 60 жилийн ой юм. 8-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө, Төрийн зөвллөийн Ерөнхий сайд Вэнь Жябао нар хамтруулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны дарга Ким Жун Ир, Ардын дээд хурлын Байнгын хорооны дарга Ким Юун Нам, Засгийн газрын Ерөнхий сайд Ким Юун Ирт нарт цахилгаан утас илгээж, ХКН, Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Солонгосын Хөдөлмөрийн Нам, засгиын газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, сайн сайханы ерөөл дэвшүүлсэн байна.

      Баярын цахилгаан утсанд тэмдэглэхдээ, 60 жилийн турш, дарга Ким Ир Сен, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жун Ир болон Солонгосын Хөдөлмөрийн Намын удирдлага дор БНАСАУ-ын ард түмэн өөрийн хүчинд тургуурлан, тэсвэр хатужилтай тэмцэж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үйл хэрэгтээ ил тод амжилтанд хүрсэн байна. Хятад улс үүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаа бөгөөд БНАСАУ-ын ард түмэн эдийн засаг нийгмийн бүх талын хөгжлөө ахиулж, гадаад харилцаа, хамтын ажилагаагаа өргөтгөх зэрэг талаар байнга шинэ амжилтанд хүрхийг хүсэн ерөөж байна гэжээ.

      БНАСАУ-тай хамтаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажилагааг цаашид хөгжүүлж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалалхын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэж баярын цахилгаан утсанд тэмдэглэжээ.

      Баярын цахилгаан утсандаа БНАСАУ-д цэцэглэл хөгжил, ард түмэнд нь аз жаргал хүсэн ерөөв. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\