Олимпийн дараа Хятадын эдийн засаг үргэлжлэн эрүүлээр өсөн нэмэгдэнэ гэж Хятадын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин 8-ны өдөр Шямэньд хэлсэн байна.
8-ны өдөр болсон 2008 оны олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр Чэнь Дэмин хэлэхдээ, онц зарим оронд олимпийн наадмын дараа эдийн засаг бууралтад ордог нь зайлшгүй үзэгдэл биш юм. Хятадын хувьд авч хэлбэл, Бээжингийн эдийн засгийн ерөнхий хэмжээ нь бүх Хятадын 4%-д ч хүрэхгүй юм. Олимпийн наадамд бэлтгэх 7 жилд, жил болгон оруулсан хөрөнгө оруулалт нь бүх Хятадын үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын 1%-д ч хүрээгүй. Олимпийн наадмыг хамжин зохион байгуулсан бусад хотуудын байдал ч адилхан байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хүчин нь олимпийн өндөрлөхийг дагалдан хувирахгүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|