Сурвалжлагч сүүлийн үед Хятадын ТӨЗР-ны Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил эрхэлсэн газраас мэдээлснээр, Будла ордон, Норбулинка, Сажа хийд зэрэг 3 том түүх соёлын дурсгалт барилгын засварын ажлыг цаашид үргэлжлүүлж, 2009 оны 9-р сараас 10-р сарын хооронд дуусгахаар байгаа юм байна.
Будла ордон, Норбулинка, Сажа хийд бол Түвдийн хамгийн нэртэй эртний барилгууд юм. Түүх соёлын эдгээр дурсгалт барилгуудын засварын мөнгийг бүгдийг Хятадын Засгийн газар гаргаж, нийт 330 сая юань зарцуулахаар төлөвлөж байна. Энэ засварын ажлыг 2002 оны 6-р сард эхлүүлж, 2007 оны 6-р сард дуусгахаар төлөвлөж байсан юм. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|