• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-08 16:37:16    
Өнгөрсөн жилд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй 21 сая гаруй иргэн ажлын байраар хангагджээ

Хятадын Олон Улсын Радио

      Сэтгүүлч 8-ны өдөр Бээжингийн Пара олимпийн наадмын хэвлэл мэдээллийн гол төвд болсон мэдээ нийтлэх хурлаас мэдээлснээр, өнгөрсөн жилийн эцсийн байдлаар, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй 21 сая гаруй иргэн ажлын байраар хангагдсан байна. Үүнд хот суурины хөгжлийн бэрхшээлтэй 4 сая 300 мянган иргэн, хөдөө нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 17 сая орчим иргэн хамрагджээ.

      Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахдаа төвлөрүүлэн хангах болон тус туст нь хангахыг уялдуулж, хүмүүсийн өөрсдөө ажлын байр олохоос гадна бас нэг хэсгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад зориулж гаргасан асрамжийн чанартай аж ахуйн нэгжүүд болон төсвийн байгууллагуудад ажлуулсан байна. Үүнээс гадна, холбогдох хууль тогтоолын дагуу, төрийн албан байгууллага, нийгмийн олон нийтийн байгууллага зэрэг нэгжүүдэд ч зохих харьцлын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хэсэг иргэдийг ажилд авчээ.

      Хятад оронд өнөө хөгжлийн бэрхшээлтэй 80 сая гаруй иргэнтэй, энэ нь бүх хүн амын 6%-ийг эзэлж байгаа юм. Үүний 43 сая гаруй нь хөдөлмөрийн чадвартай иргэд болно. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\