10-ны өдөр бол Хятадын багш нарын баярын өдөр болох юм. 9-ний үдээс өмнө, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао анхан шатны бага, дунд сургуулийн 8 багшийг Жүн Наньхайд урьж зочилсон бөгөөд тэд нартай яриа уулзалт хийв. "Зуун жилийн зорилтод боловсрол нь үндэс болно. Боловсролын зорилтыг биелүүлэхэд багш нар үндэс болдог" гэж ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао юуны өмнө багш нарт баярын өдрийн мэдчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, багшийн ажил бол энэ дэлхийн хамгийн яруу алдартай ажил мөн. Боловсрол нь улс орны хөгжлийн тулгын үндэс суурь болох юм. Тэргүүний боловсролтой бол тэргүүний эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэж чадна, тэргүүний улс орныг бүтээн байгуулж чадна.
Боловсролыг сайн эрхлэхэд багш нар хамгийн чухал байдаг гэжээ. Эх оронч сэтгэлээр ажил мэргэжлээ дээдлэн, үлгэр жишээ үзүүлж, шавь нараа хатуу шаардан бэлтгэн хүмүүжүүлэхийг тэрээр багш нарт хүслээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|