9-р сарын 8-нд Хятадын Шаньши мужийн Линь фэн хотын нутаг дэвсгэр дэх нэгэн нүүрсний аж үйлдвэрийн компанид далан сэтэрсэн хэрэг гарчээ. Хятад улсын дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао нар нэн даруй чухал заавар гаргаж, үр ашигтай арга бүхнийг авч, аврах ажил болон гэмтэж шархдагсдыг авран эмчлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Хэргийн шалтгааныг тууштай байцаан шалгаж, хуулийн дагуу хариуцлага нэхэж, түүнээсээ сургамж авч, аюулгүй үйлдвэрлэлийн удирдах ажлыг эрчимжүүлэхийг шаардсан байна.
Өнөө холбогдох талынхан аварч, эмчлэх ажлыг бүх хүчээр хийхийн зэрэгцээ хэргийн шалтгааныг шалгаж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|