• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-12 10:20:19    
Өөрийн үйлдвэрлсэн хуурай сүүнд нь бохир бодис орсныг мэдэгдэв

Синьхуа Агентлаг

      Хятадын Хэбэй мужийн Ши Жяжуан хотын Саньлү хувьцаат хязгаарлагдмал хариуцалгатай компани 11-ний орой бүтээгдэхүүнээ эргүүлэн татах мэдэгдэл нийтэлж, уг компанийн энэ оны 8-р сарын 6-ны өдрөөс өмнө үйлдвэрлсэн нялх хүүхдийн хэрэглэдэг хэсэг хуурай сүүн бүтээгдэхүүнд Меламине Меламин агуулж, бараг 700 тонн хуурай сүү зах зээлд орсон байна гэж мэдэгдсэн байна.

     Хэрэглэгчдэд хариуцлага үүрэглэхийн тулд, энэ оны 8-р сарын 6-ны өдрөөс өмнө үйлдвэрлсэн нялх хүүхдийн хэрэглээний хуурай сүүн бүтээгдэхүүнээ бүхнийг даруйхан эргүүлэн татахаар Саньлү корпураци шийдсэн аж.

     Хятадын Эрүүл мэндийн яамны мэргэжилтний зааснаар, Меламине Меламин бол нэг зүйлийн химийн үйлдвэрийн түүхий материал байж, хүний урологийн системын чулуужлыг бий болгодог юм байна.

     Сүүлийн үед, их олон нялх хүүхэд урологийн системын чулуужлаар өвчилсөн гэж Ганьсү зэрэг газар районыхан мэдэгдсэн бөгөөд эдгээр хүүхдүүдийн олонхи нь бүр Саньлү хуурай сүү хэрэглэж өнгөрснийг байцаалтаар дамжин илрүүлсэн байна.

     Хятадын Эрүүл мэндийн яам нэгэнт уг хэргийн холбогдох байдлаар ДЭМБ болон холбогдох улс оронд мэдэгдсэн байна. Хэргийг байцааж шийдвэрлсэн байдлын тухай цаг тухайд нь нийгэм нийтэд мэдэгдэх болно./Хүчит орчуулж,Пэрлаймаа хянав/