Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баярт цахилгаан утас илгээж, Монгол улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь цогтой халуун баяр хүргэсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао барын цахилгаан утсандаа тэмдэглэхдээ, Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа сайхан хөгжиж, хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа улмаар өргөжин гүнзгийрч байгаад би баяртай байна. Монголын талтай харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж байна. Эрхэмсэг ноён тантай хамтаар Хятад, Монголын харилцааг байнга ахиулан, хоёр орон, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд би бэлэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|