ОУПОХ-ны холбогдох хариуцалгатан 12-ны өдөр үг хэлж, Бээжингийн Пара олимпийн наадмын зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлсэн байна.
ОУПОХ-ны Биеийн тамир спортын газрын гүйцэтгэгч дарга Давид Гревемберг 12-ны өдөр Бээжингийн Пара олимпийн хорооны хэвлэл мэдээллийн гол төвд хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, Бээжингийн Нийслэлийн нисэх онгоцны буудлын Т3 цогцолбороос Пара олимпийн тосгон, Пара олимпийн ордон талбайнууд хүртэл, бас Бээжин хотоор аялан зугаацахад хэвлэл мэдээлэлийнхэн болон тамирчид саадгүй орчин ахуйд амьдарч ажиллаж байгааг ойлгож, тамирчид ч хамгийн сайн ордон талбайд тэмцээнд оролцож байгааг бие сэтгэлээрээ мэдэрч явлаа. Үүнд тэд маш сэтгэл ханхлуун байна. Энэ талаар Бээжингийн Пара олимпод өндөр оноо авч байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|