• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-14 16:45:10    
Цахар гэвш Лувсанчүлтэм судлалын эрдэм шинжилгээний олон улсын анхны бага хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Шулуун Хөвөөт Цагаан Хошууны "Цахар гэвш Лувсанчүлтэм судлалын эрдэм шинжилгээний олон улсын анхны бага хурал" жич соёл урлагийн наадам 9-р сарын 1-3-ны өдрүүдэд уг хошууны төв Мянгант балгаснаа болов.

     Урилгаар хуралд оролцсон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академын академич, профессер, доктор Д.Цэрэнсоднам, тус Академын судлаач Наранцэцэг, Япон Улсын Ниигата Сангё Их Сургуулийн профессер, утга зохиолын доктор Байгал, Япон Улсын Хирошима Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэгийн доктор Мөнгөнцэцэг, Бээжин дэх Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Эмнэлэгийн Их Сургууль зэрэг 6 их, дээд сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүд мөн уг хошууны Лувсанчүлтэм судлаач нарын 40 гаруй хүн нийт 17 эрдэм шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлэв.

      Нутгийн буурал эмч Самарцэрэн хэдэн үеэрээ эрхэмлэн хадгалсаар ирсэн Цагаан-Уулын сүмийн анхны модон бараар хэвлүүлсэн "Цахар гэвш Лувсанчүлтэмийн намтар"-ыг хуралд бэлэг болгон барьсан нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг их татлаа.

     Хуралд оролцогсод бас цахар гэвш Лувсанчүлтэмийн ажиллаж амьдарч байсан Цагаан- Уулын сүмийн хуучин буурь, төрсөн нутгийнх нь унасан шороо угаасан устай нь танилцаж, улмаар эртний Юань улсын дээд нийслэл Шанд, Хубилай хааны зуслангаар жуулчилсан байна.