Бээжингийн пара олимпийн тосгоны төлөөлөгч Дэн Я-пин 15-ны өдөр хэлэхдээ, 9-р сарын 14-ний өдрийн байдлаар, Бээжингийн пара олимпийн тосгон нь 147 улс орон, газар нутгийн 7000 гаруй тамирчин, албаны хүнийг хүлээж авсан, түүний дотор тэргэнцэртэй хүн 1736 байлаа гэжээ.
Дэн Я-пин хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа, Бээжингийн пара олимпийн тосгоны амбулатори , шашны үйлчилгээний төв, хиймэл хөл гар болон тэргэнцэр засан сэлбэх төв зэрэг нь цөм 1000 гаруй зочин хүлээж авсан байна. Бээжингийн пара олимпийн тосгоны клуб болон далбаа мандуулах талбайд нийт 30 удаа тоглолт тоглон үзэгчид нь 10 мянга гаруйд хүрлээ гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|