НҮБ-ын Хятадад суугаа байгууллагууд болон Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо Бээжингийн 2008 оны пара олимпийн амжилт төгөлдөр болсныг 15-ны өдөр хамтаар баярлан тэмдэглэв.
НҮБ-ын Хятадад суугаа байгууллагуудын зохицуулагч Халид Мали тэмдэглэх ёслол дээр, Бээжингийн 2008 оны пара олимпийн шилдэг тамирчдад баяр хүргэсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүст амьдралын нэн сайн туслалцаа үзүүлэхийг уриалав.
Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хариуцлагтай хүн, хатагтай Тан Шяочуань хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг эрх тэгшээр эдлүүлэхийн төлөө, Хятадын засгийн газар, ард түмэн, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэг хамтаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэжээ.
Дэлхий дээр өнөө 650 сая гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд Хятадад 83 сая орчим байна. Түүний доторхи 20 мянга орчим нь энэ оны 5-р сард болсон Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүс юм байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|