
Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Бээжинд Бангаладешийн үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын Ерөнхий сайд Фахруддин Ахмеди болон Нигерийн Ерөнхий сайд Оуамарутой тус тус уулзсан байна.
Фахруддин Ахмедитай уулзах үе Хү Жиньтао хэлэхдээ, Бангаладешийн засгийн газар Хятадтай найрсаг харилцаатай байж, Тайвань болон Түвдэд холбогдсон асуудлаар Хятадыг дэмжсээр иржээ. Бангаладешийн талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй урагш ахиулхад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Хятад Нигерийн хоёр тал улс төр, эдийн засаг, худалдааны салбар дахь дараачын шатны хамтын ажиллагааг нарийн төлөвлөж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ хэлбэрийг тасралтгүй хайн хөгжүүлэн, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцэл хамтын ажиллагаагаа батлах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао Оуамарутой уулзах үедээ илэрхийлжээ.
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин мөн өдөр бас Фахруддин Ахмедитай уулзсан байна.\Урьхан, Уртнасан орчуулав.\
|