Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадад айлчилхын хамт Бээжингийн 2008 оны параолимпийн наадмын хаалтын ёслолд оролцхоор хүрэлцэн ирсэн Бангладешийн үүрэг гүйцэтгэгч засгийн газрын Ерөнхий сайд Фахруддин Ахмедтай 16-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийлээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Бангладеш дипломат харилцаа тогтоосон 33 жилийн турш хоёр орны харилцаа саадгүй хөгжиж, бүх салбарын харилцан ашигтай хамтын аижллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд үнэн бодитой ашиг тус хүртээсэн бөгөөд мөн тус бүс нутгийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулсан байна. Цаашид арга хэмжээ авч, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажилагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр ард түмэн хоорондын найрамдлыг нэмэгдүүлж, хоёр орны урт хугацааны, эрх тэгш харилцан ашигтай бүх талын хамтйын ажиллагааны түншийн харилцааг шинэ ахицтай болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.
Фахруддин хэлэхдээ, Бангладешийн эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш туслалцаа үзүүлсэн Хятад улсад Бангладешийн ард түмэн баярлан талархаж, Хятад улстай хамтын ажилагааны түншийн нягт харилцаагаа хөгжүүлж, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөхийг Бангладешийн тал хүсч байна гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны Ерөнхий сайд хамтаар хоёр орны холбогдох хамтын ажилагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|