• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-16 17:02:10    
Вэнь Жябао Нигерийн ерөнхий сайд болон Бангладешийн үүрэг гүйцэтгэх засгийн газрын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Хятад улсад ирж айлчилж, мөн 2008 оны Бээжингийн пара олимпийн хаалтын ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Нигерийн ерөнхий сайд Сейни Оүмарү болон Бангладешийн үүрэг гүйцэтгэх засгийн газрын ерөнхий сайд Факруддин Ахмедтай 16-ны өдөр Бээжинд тус тус хэлэлцээ хийсэн байна.

     Сейни Оүмарүтэй хэлэлцээ хийх үе Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Нигер дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орон нь нөгөө талынхаа гол ашиг сонирхолд хүндсэн асуудлаар харилцан дэмжиж, улс төрийн талын бие биеийн итгэлцлээ гүнзгийрүүлж, эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны баялаг үр бүтээлтэй болсон юм гэжээ. Хоёр тал олон зиндааны найрсаг харилцаагаа хэвээр байлган, олон улсын үйл хэрэг дэх ойлголцол хамжилцлагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны салбараа өргөтгөн, хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэхийг тэрээр бас хүссэн байна.

      Факруддин Ахмедтай хэлэлцээ хийх үе Вэнь Жябао хэлэхдээ, Цаашид арга хэмжээ авч, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гүнзгийрэн хөгжихийг ахиулж, хоёр ард түмэн хоорондын найрамдлыг зузаатгаж, Хятад Бангладешийн урт хугацааны найрсаг, эрх тэгш харилцан ашигтай тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг шинэ ахицтай болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Хэлэлцээний дараа, Вэнь Жябао талуудтай хамтаар холбогдох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\