|
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захиралын Ираны цөмийн асуудлын тухай дэвшүүлсэн тайланг Хятадын тал анхааралдаа авсан бөгөөд, Ираны тал Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтын ажиллагаагаа хэвээр байлгаж, зохицуулаагүй асуудлаа эртхэн зохицуулахыг хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 16-ны өдөр хийлгээсэн хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна.
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг нь 15-ны өдөр тайлан иийтэлж, цөмийн асуудлыг зохицуулах талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах үнэнч санаагаар дутмаг байна гэж Ираныг зэмлэн, бүтээлч ажиллагаа авч, олон услын хамтын нийгмэлгтэй хамтран ажиллаж, холбогдох сэжиг тааврийг арилгахыг Иранд хандан уриалсан аж.
Жян Юй хэлэхдээ, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг болон ерөнхий захиралын уг асуудлыг зохицуулах талаар гаргаасан хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байна гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|