• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-16 18:00:38    
Хилийн асуудлын төлөөлөгч 12-дахь уулзалт хийв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Энэтхэгийн хилийн асуудлын Хятадын талын тусгай төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүөгийн урилгаар Хятад, Энэтхэгийн хилийн асуудлын Энэтхэгийн талын тусгай төлөөлөгч, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.К. Нараянан 18 – 19-ний өдөр Бэжинд болох Хятад, Энэтхэгийн хилийн асуудлын тусгай төлөөлөгчийн 12-дахь уулзалтанд оролцох болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 16-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

      Хятад, Энэтхэгийн хил 2000 орчим километр байгаа бөгөөд ерөөс албан ёсоор тогтоогоогүй, хоёр талын маргаантай нутаг бараг 125 мянган хавтгай дөрвөлжин километр байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хилийн хэлэлцээ нааштай ахиж, хилийн асуудлыг зохицуулах улс төрийн зарчмаар нийтлэг олйголтонд хүрсэн билээ. 2003 оноос хоёр орны засгийн газрын тусгай төлөөлөгч хилийн асуудлаар 11 удаа хэлэлцээ хийсэн юм. Хоёр тал өнөө хилийн асуудлыг зохицуулах хүрээний талаар хэлэлцээ хийж байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\