• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 21:11:30    
Бээжингийн пара олимп өнөө орой өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн 2008 оны пара олимпийн наадам 17-ны орой өндөрлөв.

    Олон улсын Пара олимпийн хорооны дарга Пилип Кравен хаалтын ёслол дээр энэ удаагийн Пара олимпийн наадмыг түүхэн дээрэх хамгийн агуу их нэг удаагийн Пара олимпийн наадам гэж үнэлж, энэ удаагийн Пара олимпийн наадмын цорын ганц биеийн тамир спортын зориг санааг дөрвөн зүг найман зовхист тарааж, үүнээр нэн олон хүний бие тамир спортын хөдөлгөөнд оролцохыг урамшуулан найз нөхөдтэй танилцан, сэтглийн ариун галаа асаахыг тэрээр бий бүхий тамирчид, дасгалжуулагч, албаны хүнийг уриалсан байна.

     Хятад улсын дарга Хү Жиньтао болон 20 гаруй улс орны төрийн тэргүүн, засгинй газрын тэргүүн, Вангийн угсааны төлөөлөгч энэ оройн хаалтын ёслолд оролцсон байна.

     Албаны талын нийтлэсэн тоо баримтаас үзвэл, энэ пара олимпийн наадамд оролцсон улс орон, газар нутгийн тоо, дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн тоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дамжуулан нэвтрүүлсэн цар хэмжээ, үзэгчдийн тоо хэмжээ зэрэг талаар пара олимпийн шинэ амжилт тогтоосон байна.

     Олон улсын пара олимпийн хорооны дарга мөн өдийн үдээс өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, пара олимпийн энэ наадам маш гайхамшигтай, маш амжилттай боллоо. 147 улс орон, газар нутгийн төлөөлөгчид энэ наадамд оролцож, наадмыг сонирхон үзсэн үзэгчдийн тоо нэг сая 100 мянга орчимд хүрсэн байна гэжээ.

     Алтан медаль болон медалийн тоогоор Хятад, Англи, Америк эхний гуравд жагсаагдсан нь дээр удаагийн пара олимпийн наадамтай адил байна.

      Пара олимпийн энэ наадам 9-р сарын 6-ны өдөр эхэлсэн юм. Энэ бол дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир спортын хамгийн том наадам дэлхийн хамгийн их хүн амтай бөгөөд мөн хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий оронд анх удаа болж байгаа болно. Өнөө оройн хаалтын ёслол дээр пара олимпийн дараа удаагийн наадмыг зохион байгуулах Английн Лондон хот Бээжингээс пара олимпийн далбааг хүлээн авах болно.