• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 14th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 09:37:12    
Зимбабве тогтвортой, цэцэглэн хөгжсөн замаар замнахыг Хятадын тал хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Зимбабвегийн холбогдох талууд улс төрийн арга замаар сонгуулийн санал зөрөлдөөнтэй асуудлаа зохицуулан нааштай амжилтад хүрснийг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд үүнд баяр хүргэж байна. Зимбабве үүнээс хойш тогтвортой, цэцэглэн хөгжсөн замаар замнахыг Хятадын тал хүсэж байна гэж Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 16-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

      Зимбабвегийн хэлэлцээний талууд 9-р сарын 15-ны өдөр үндэстний эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээр тохиролцсон байна. Жян Юй сурвалжилагчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Зимбабвегийн байдлыг Хятадын тал анхаарсаар ирсэн юм. Хэсэг хугацааны яриа хэлэлцээгээр Зимбабвегийн холбогдох талууд 9-р сарын 15-ны өдөр үндэстний эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсныг бид баяртай харалаа. Хятадын тал үүнийг сайшааж, баяр хүргэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040