Бээжингийн 2008 оны пара олимпийн наадам 17-ны орой өндөрлөнө. Албаны талын нийтлэсэн тоо баримтаас үзвэл, энэ пара олимпийн наадамд оролцсон улс орон, газар нутгийн тоо, дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн тоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дамжуулан нэвтрүүлсэн цар хэмжээ, үзэгчдийн тоо хэмжээ зэрэг талаар пара олимпийн шинэ амжилт тогтоосон байна.
Олон улсын пара олимпийн хорооны дарга мөн өдийн үдээс өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, пара олимпийн энэ наадам маш гайхамшигтай, маш амжилттай боллоо. 147 улс орон, газар нутгийн төлөөлөгчид энэ наадамд оролцож, наадмыг сонирхон үзсэн үзэгчдийн тоо нэг сая 100 мянга орчимд хүрсэн байна гэжээ.
Алтан медаль болон медалийн тоогоор Хятад, Англи, Америк эхний гуравд жагсаагдсан нь дээр удаагийн пара олимпийн наадамтай адил байна.
Пара олимпийн энэ наадам 9-р сарын 6-ны өдөр эхэлсэн юм. Энэ бол дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир спортын хамгийн том наадам дэлхийн хамгийн их хүн амтай бөгөөд мөн хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий оронд анх удаа болж байгаа болно. Өнөө оройн хаалтын ёслол дээр пара олимпийн дараа удаагийн наадмыг зохион байгуулах Английн Лондон хот Бээжингээс пара олимпийн далбааг хүлээн авах болно.
Мэдээ, мэдээллийн дараа пара олимпийн хаалтын ёслолын тухай тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсно уу. Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав
|