Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Бээжинд үдийн дайллага базааж, Бээжингийн 2008 оны пара олимпийн хаалтын ёслол жич холбогдох үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын 30 хүндэт зочдыг Хятадын засгийн газар болон ард түмний өмнөөс угтсан байна. Хү Жиньтао хэлсэн үгэндээ, Бээжингийн пара олимпийн баримталсан өөрийгөө ялах, эв найрамдуу байх, амжилтаа хамтаар эдлэх гэсэн үзэл баримтлал нь дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлст эрхэм нандин үзэл санааны өв үлдээсэн байна гэжээ.
ОУПОХ-ны ерөнхийлөгч Филип Кравейн, ОУОХ-ны ерөнхийлөгч Рогге жич Биссау нийслэлтэй Гвиней, Бангладеш, Нигер, Самуа, Туркменстан зэрэг орны төр, засгийн газрын тэргүүн, Вангийн угсаатан болон нам бүлгийн хариуцлагатан нар үдийн дайллагад оролцсон байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Бээжингийн олимп болон пара олимп нь Хятадын ард түмний дэлхийн ард түмэнтэй байх ойлголцол найрамдлыг ахиулав. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажлаа эрс хэлбэрэлтгүй хөгжүүлж, энх тайван хөгжлийн замаар эх эцэс буцалтгүй замнаж, харилцан ашигтай хамтаар ялах нээлттэй стратегийг эх эцэс хэрэгжүүлнэ гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|