Хятад улс урт хугацааны үр ашигтай механизм тогтоож хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын амьдрал ахуйг баталгаажуулна гэж Бээжингийн 2008 оны пара олимпийн Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны орлогч дарга Ван Шиньсянь 17-ны өдөр хэлсэн байна.
Ван Шиньсянь Бээжингийн пара олимпийн гол хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулж хэлэхдээ, пара олимпийн уралдаан тэмцээнд гарамгай амжилт хийсэн тамирчдыг Хятад улс шагнах төдийгүй, урт хугацааны үр ашигтай механизм тогтоож хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын эрүүл энх болох, ажлаар хангагдах, сургуульд суралцах зэрэг холбогдох асуудлыг туслан зохицуулж, тэднийг биеийн тамир спортын ажлаасаа гарсанаас хойш ч амьдралыг нь нэлээд сайн баталгаатай болгох болно гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|