Бээжингийн пара олимп 17-ны орой өндөрлөх болно. Олон улсын пара олимпийн хорооны дарга Пилип Кравен 17-ны үдээс өмнө Бээжингийн пара олимпийн гол хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, энэ удаагийн пара олимпийг өндрөөр үнэлэв.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн пара олимп маш гайхамшигтай, ман их амжилтанд хүрсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ, 147 улс орон, газар нутгийн тамирчид энэ пара олимпийн наадамд оролцсон байна. Мэдээлэх ажилд оролцсон сэтгүүлчид болон дамжуулан нэвтрүүлсэн цагаараа аль ч удаагийн пара олимпоос давсан байна. Нээлт, хаалтын ёслолын тасалбар болон усанд сэлэлтийн бүх төрөл тэрчлэн хөнгөн атлетикийн дийлэнх төрлийн тэмцээний тасалбарыг бүр борлуулан дуусч, үзэгчид суудал дүүрэн суусан гэжээ. Тэрээр мөн сайн дурынхны үйлчилгээг өндрөөр үнэлэв.
Миний авсан мэдээллээс үзвэл, энэ удаагийн пара олимпийн зохион байгуулах ажил нь оролцсон улс орон, газар нутгийн төлөөлөгчдийн идэвхтэй үнэлэлтийг хүлээсэн гэж Кравен хэллээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|