Хятадын Соёлын яам, БНСУ-ын Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам, Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны хамтран зохион байгуулсан Хятад, БНСУ, Японы соёлын үйлдвэрлэлийн 7-р чуулга уулзалт 17-ны үдээс өмнө Даляньд эхэллээ.
Тус чуулга уулзалт бол гурван талын соёлын үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны албаны талын чухал боломж юм, энэ чуулга уулзартанд гурван орны засгийн газар, соёлын аж ахуйн нэгжүүд болон ажил төрлийн нийгэмлэгийн төлөөлөгч 200 орчим хүн оролцож байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|