• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 18:38:15    
Хятадын пара олимпийн баг тамирчидад баяр хүргэв

Синьхуа Агентлаг

      ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 17-ны өдөр 2008 оны Бээжингийн пара олимпийн Хятадын баг тамирчидад баярын захидал илгээж, Бээжингийн пара олимп дээр уралдаан тэмцээний амжилт болон оюуны санааны боловсоны хос амжилт гаргасан тэд нарт баяр хүргэв.

     Хятадын тамирчид Бээжингийн пара олимпийн наадмаас 89 алтан медаль, 70 мөнгөн медаль, 52 хүрэл медаль авч, алтан медалийн нийт тоо болон медалийн нийт тоогоороо тэргүүн байрт орж, түүхэт амжилт гаргасан байна. Баярын захидалд тэмдэглэхдээ, Хятадын тамирчид Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө итгэлтэй, эрс хатуу зоригтой, өөрийн хүчинд түшиглэх сайн сайхан дүр төрхийг дэлхий дахинд харуулж, пара олимпийн үзэл санааг бадрааж, дэлхийн улс түмэн хоорондын ойлголцол найрамдалд нааштай хувь нэмэр оруулсан байна гэжээ. /Хүчит орчуулж,Урангоо хянав/