• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-18 09:49:28    
Бээжингийн пара олимпийн хаалтын ёслолыг гадаадынхан өндрөөр үнэлцгээж байна

Хятадын Олон Улсын Радио

     Гадаадын хэвлэлийн хэрэгслүүд 17-нд Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолд маш их анхаарал хандуулж, тоглолт нь гайхамшигтай сайхан болж, Бээжингийн пара олимпийн наадмыг бүрэн дүүрэн амжилттай өндөрлүүллээ гэж үнэлэн сайшаасан байна.

     Америкийн NBC-гийн харьяаны веб сайт Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолыг бүрэн бүтнээр нь шууд дамжуулсан байна. Хаалтын ёслол дууссаны дараа NBC-гийн хоёр тоймч хэлэхдээ, Хятад орон олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан төдийгүй пара олимпийг ч түүхэнд хамгийн гайхамшигтай сайхан наадам болгож чадлаа гэжээ.

     Английн радио компань буюу BBC-гийн 2-р суваг ч Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолыг бүрэн бүтнээр нь шууд дамжуулсан байна. Уг сувгийн шууд нэвтрүүлгийн тоймч хэлэхдээ, үзэгчид нь хаалтын ёслолоос Өрнөдөд байхгүй юм уу эсхүүл мартагдаж орхигдсон хүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг зүйлүүдийг олж харлаа. Энэ сайхан алтан хормууд нь тэдний сэтгэлд хаданших болно гэжээ.

     Мөн өдөр Японы Киодо агентлагийн мэдээнд Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолын тоглолт нь өнгө мяралзсан сайхан тоглолт боллоо гэж тэмдэглэжээ.

     Францын AFP-гийн тайлбарт Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолын тухай тэмдэглэхдээ, Хятад орон асар их хүчин зүтгэл гаргаж пара олимпийг олимпийн наадамтай адилхан чухалчилж үзсэн байна гэжээ. Олон улсын пара олимпийн хорооны дарга Филип Кравен хэлэхдээ, Хятад орон "хоёр олимпийг адилхан сайхан зохион байгуулна" гэсэн амлалтаа биелүүллээ гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\