Хятадын "Рэнь минь ри бао" сонин 18-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, Бээжингийн 2008 оны пара олимп өндөрлөсөнд баря хүргэсэн байна.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, арван хэдэн өдрийн турш, олон орны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өөрийн урь чадвар болон ауугаа их зориг санаагаар бүх дэлхийд өөрийн өвөрмөц онцлогтой, өндөр төвшинтэй спортын наадмаа харуулсан байна гэжээ.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, бүх дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол хөнгөвчилж болошгүй хамт олон юм, олон орны засгийн газар болон эрүүл хүмүүс тэдний амьдрал, эм эмнэлэг эрүүл мэнд, сурган хүмүүжил, ажлын байраар хангагдах зэрэг талаар тус дэмжлэг үзүүлэх хариуцлагатай юм гэдгийг пара олимпийн наадам гэрчилж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|