Бээжингийн пара олимпийн наадам 17-ны орой өндөрлөж, Хятадын олон газрын иргэд амжилт бялхам баяр баясгалантай уур амьсгалд хаалтын ёслолыг сонирхов. Сүүлийн өдрүүдэд Бээжингийн пара олимпийн нааадамд анхаарал хандуулахаар дамжин тэд пара олимпийн наадам нь өмөрмөц онцлогтой гайхамшгийг харууллаа гэсэн хамтын ойлголттой болжээ.
Сычуань мужийн Вэньчуань, Бэйчуань зэрэг газар хөдлөлтийн гамшигт хүнд өртсөн районы бэртэж гэмтсэн иргэд сүүлийн өдрүүдэд пара олимпийн тэмцээнийг телевизиэр алдалгүй сонирхож ирлээ. Хаалтын ёслолыг сонирхоод тэд : эрс чанга гэдэг бол бидний санаж явдаг үг , пара олимпийн тамирчдын хийж бүтээж чадсан зүйлийг бид ч хийж чадна гэж сурвалжлагчид хандан илэрхийлцгээжээ.
Юньнань мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны орлогч дарга, Хятадын баг тамирчдын усанд сэлэлтйин хэсгийн ахлагч Жан Гүнжэ хэлэхдээ, энэ удаагийн пара олимп бол сэтгэл догдлуулсан пара олимп. Манай тамирчид эрс чанга, зоригтой тэмцэх дүр төрх, хүмүүсийг шагшин гайхуулах татах хүчнийг дэлхий дахинд харуулсан. Энэ нь хүхүүсийн сэтгэлийг баярлуулж бахархал төрүүлэхгүй байхын аргагүй юм гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|