Хятад Орос Монголын эдийн засаг худалдааны 4-р яриа уулзалт болон бүтээгдэхүүний үзэсгэлэн 18-ны өдөр ӨМӨЗР-ны Хайлар хотод эхэлсэн байна.
Гурав хоног болох Хятад Орос Монголын эдийн засаг худалдааны 4-р яриа уулзалт болон бүтээгдэхүүний үзэсгэлэн нь голцуу "Нээлттэй байхаа өргөтгөх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, найрамдлаа нэмэгдүүлэх, хамтаар хөгжих" уриан доор болж байгаа бөгөөд эдийн засаг худалдааны яриа уулзалт, бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хятад Орос Монголын урлагийн хамтлагын тоглолтоор бүрэлдсэн юм байна.
Уг яриа уулзалт үзэсгэлэн худалдаанд, 300 гаруй улсын дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд оролцож, голцуу Орос, Монголын онцлогтой бүтээгдэхүүн тэрчлэн Хятадын барилгын материал, электрон хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна. Хятад Орос Монголын эдийн засаг худалдааны яриа уулзалт нь өнөө Хятад Орос Монгол гурван орны эдийн засаг худалданы солилцоо болон ард түмний найрсаг харилцааны чухал зүйл болсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|