Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жян юй 18-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын хохирсон хөлсний ажилчдын зүй ёсны шаардлагад Японы тал нухцтай хандахыг Хятадын тал шаардаж байна гэжээ.
Тэрээр энэ асуудалд холбогдуулан сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулах үед хэлэхдээ, хөлсний ажилчдыг хүчээр татсан нь японы милитаризмын Хятадын ард түмэнд үйлдсэн хүнд ял гэмийн нэг мөн. Японы Засгийн газар энэ асуудалд нухцтай хандаж, зүй зохистой зохицуулахыг Хятадын тал шаардсаар ирсэн юм гэжээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|