• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-19 10:14:22    
Хүй Лянюй, Лю Чи, Лю Яньдүнг олон улсын пара олимпийн хорооны гавьяаны одонгоор шагналаа

Синьхуа Агентлаг
      Олон улсын пара олимпийн хороо 18-нд Бээжингийн пара олимпийн наадамд ихээхэн хувь нэмрээ үзүүлсэн хүмүүсийг пара олимпийн наадмын хамгийн дээд яруу алдарыг төлөөлсөн пара олимпийн наадмын гавьяаны одонгоор шагналаа. Хятадын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй, Бээжин хотын захиргааны нарийн бичгийн дарга, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чи, төрийн зөвлөлийн гишүүн, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны орлогч дарга Лю Яньдүн, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Чэнь Жили, УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Дэн Пүфан, үндэсний спортын ерөнхий газрын дарга, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Люпэн, Бээжин хотын дарга, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Гүө Жиньлүн олимпийн наадмын гавьяаны одонгоор шагнууллаа. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\