Хятадын Хөх-хотын Жаожюйний соёлын 9-р наадмын нэг агуулга болгож, Хөх-хотын намын хороо, хотын захиргаанаас зохион байгуулсан Өвөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 9-р яармаг 9-р сарын 19-нд Хөх-хотод эхэллээ. Бүх Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 80 гаруй аж ахуйн нэгж нь 2000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ авч энэ яармагт оролцлоо.
Уг яармаг нь 10-р сарын 8-н хүртэл ажиллана. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|