Хятадын эрүүл мэндийн яам 18-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Сьчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы эрүүл мэндийн салбар, туслалцаа үзүүлж байгаа мужуудын дэмжилгийн дагуу, эрүүл мэндийн хяналт шалгалтын ажлаа яаралтай бачим байдлаасаа алхам алхамаар өдөр тутмын чанартай хяналт шалгалтын ажил руу түргэн шилжүүлж, гамшигдсан районы хүнс, ундааны усны аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж шаардсан байна.
Туслалцаа үзүүлж байгаа мужууд болон гамшийн районы эрүүл мэндийн засаг захиргааны салбарууд, гамшгийн районы сэргээн бусгалтын бодит байдлын дагуу, хүнсний бүтээгдэхүүн болон ундааны усны аюулгүйн байдалд байнга судалгаа шинжилгээ болон шинжлэх ухааны үнэлгээ хийж, хүсний бүтээгдэхүүн болон ундааны усны аюулгүйн байдлын асуудал, орхигдож мэдэх асуудлыг тодолж, урьдчлан тогтоон барих арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдэлд бас тэмдэглэжээ. \Рэнчинсоо орчуулж, Баатар хянав \
|