• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-19 14:47:15    
Бээжингийн Пара олимпийн наадам маш амжилттай боллоо гэж Саркози үнэлэн сайшаав

Синьхуа Агентлаг

      Фаранцын ерөнхийлөгч Саркози 18-ны орой Елисее ордондоо саяхан Бээжингээс эх орондоо буцсан Фаранцын Пара олимпийн наадмын төлөөлөгчид болон Хятадын туялжуур жадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Жинь Жинтэй уулзсан бөгөөд Бээжингийн Пара олимпийн наадам маш амжилттай боллоо гэж үнэлэн сайшаасан байна.

      Саркози хэлэхдээ, олон улсын Пара олимпийн хөдөлгөөнд авч хэлбэл, энэ бол маш амжилттай Пара олимпийн наадам юм. 11 өдрийн хугацаанд 147 улс орон, газар нутгийн 4000 гаруй тамирчин тэмцээнд оролцсон, энэ цар хэмжээ нь Пара олимпийн наадмыг дэлхийн хамгийн чухал тамир спортын уралдаан тэмцээний нэг болголоо. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ наадамд урьд өмнө байгаагүй анхаарал тавьж мэдээлсэн байна гэжээ. Фаранцын тамирчид 12 алт, 21 мөнгө, 19 хүрэл медалийн амжилт гаргасан нь маш хялбар бус юм. Тамирчид маань уралдаан тэмцээнд маш эрс хатуу, баатар зоригтой оролцлоо гэжээ.

     Саркози мөн Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Жинь Жинд онцгойлон баяр хүргээд, эх орондоо өнгө гэрэл нэмж, мөн биеийн тамир спортын үнэ цэнэд өнгө гэрэл нэмлээ гэж сайшаасан байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\