Бээжингийн олимп болон пара олимпийн наадам хэдийгээр дүүрэн амжилттай өндөрлөсөн боловч Канадын улс төр болон биеийн тамир спортын салбарын хүмүүсд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж, үүний тухай ярих бүр шагшин магтах дуун тасрахгүй байна.
Ванкувер хотын дарга Сам Суливан саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, 9-р сарын 5-ны өдөр Бээжинд пара олимпийн бамбар дамжуулах ажиллагаанд хоёр дохь дамжуулагч болсон маань "насан турш мартагдашгүй" хоногшсон. Бээжингийн пара олимпийн нээлтийн ёслол ч "маш гайхамшигтай" болсон гэжээ. Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хот тохижуулалтын амжилтыг ч Суливан сайшаан үнэлэв.
Ванкувер хотын Өвлийн олимпийн гүйцэтгэгч дарга Жон Фурлон ч Бээжингийн пара олимпийн наадмыг бүрэн нотлов. Бээжин бол "гаргамгай зочлогч", пара олимпийн тамирчдын ур чадвар илэрэлийг дэлхий нийтэд чадамгай харуулсан гэж тэрээр үзэв.
Мкгили их сургуулийн хүндэт захирал, Олон улсын олимпийн хорооны гишүүн Р. Пунд хэлэхдээ, Олон улсын олимпийн хороо 2008 оны олимпийн наадмыг Бээжинд зохион байгуулахаар сонгосон нь бүрэн зөв зүйтэй гэснийг амьдрал гэрчилсэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|