Хятадын Шэньжөү 7-р хөлөг болон Чанжэн 2F гэдэг пуужинг 18-ны өдөр угсарч дуусав. Сансрын хөлөг болон пуужингийн нэгдсэн цогцыг ойрын өдөр хөөргөх цамхагт хүргэх болно гэж Хятадын Баруун хойд нутгийн Гансү мужийн Жючюаний дагуул хөөргөх төвийн холбогдох хариуцлагатан 19-нд тэмдэглэжээ.
Пуужин болон сансрын хөлгийг хөөргөх төвд авчирсны дараа, нисэгчтэй сансрын хөлгийн төслийн том том системүүдийн нэгдсэн бэлтгэлүүд хийсэн. Сансрын хөлөг болон пуужин зэрэг бүтээгдэхүүнүүдийн байдал маш сайн, хөөргөх ажил ч урагштай хийгдэж байна гэж энэ хариуцлагатан хэллээ.
Шэньжөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг 9-р сарын 25-наас 30-ны хооронд хөөргөх юм байна.\Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|