• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-21 15:47:58    
Түвд эм эмнэлэг ихээхэн хөгжсөн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын засгийн газар үндэстний соёлыг уламжлан хөгжүүлэх асуудлыг чухалчилан үзвэг. Түвд эмнэлэг нь Түвд үндэстний шилдэг соёл болсны хувьд ихээхэн хөгжсөн байна гэж Түвдийн өөртөө засах районы Түвд эмнэлгийн хорооны дарга Драдул 20-ны өдөр илэрхийлжээ.

     Драдул бол Лхасд болсон Хятадын Түвдийн уламжлалт эм эмнэлгийн анхны яармагийн дээд хэмжээний чуулга уулзалт дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Түвд эмнэлгийн судалгааны ажлыг Хятад улс болон Түвдийн өөртөө засах районы засгийн газар бүгд маш чухалчилж, урид хожид 10 сая юаний хөрөнгө оруулж, Түвд эм эмнэлгийн судалгааны дэд бүтцийн байгуулалт, чадварлаг хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэхэд хэрэглүүлж, элбэг амжилт олсон юм гэжээ.

     Одоо Түвдэд Түвд эм эмнэлгийн байгууламж 18 байж, түвд эм эмнэлгийн ажилтан 2000 гаруй байж, оношилон эмчилэх чадвар нь тасралтгүй дээшилж байна. Түвдийн түвд эм үйлдвэрлэх аж ахуйн нэгж нэгэнт 360 гаруй төрлийн түвд эм үйлдвэрлэж байгаа бөгөөд нодинон гэхэд түвд эмийн гаргалт нь 660 сая юаньд хүрсэн байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\