Хятадын хэмжээнд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх Бээжингийн гол арга хэмжээ 9-р сарын 20—26 ны өдөр Бээжинд болж байна. 21-ний үдээс өмнө, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин зэрэг Төв хорооны удирдах нөхөд Хятадын Шинжлэх ухааны академийн Ургамал судлалын хүрээлэнгийн Бээжингийн ургамлын хүрээлэнд ирж, нийслэлийн олон салбарын иргэд, хүүхэд залуусын хамт шинжлэх ухааныг Хятадын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх энэ жилийн арга хэмжээнд оролцов.
Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, экологийг хамгаалах, эрчим хүч хэмнэн зарцуулагыг багасгах зэрэг тэргүүний үзэл баримтлалыг өдөр тутамын амьдралаас эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй, нөөц баялагийг хэмнэх, сайн сайхан орчин ахуйтай нийгмэм байгуулах төлөвлөөгөөг хэрэгжүүлэхэд албан байгуулага, айл өрх бүхнээс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Орлогч дарга Ши Жинпин мөн Хятадын Шинжлэх Ухааны Академийн Ургамал Судлалын Хүрээлэнгийн Бээжингийн Ургамлын Хүрээлэнгийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх болон эрдэм шинжилгээний байгууллатай танилцав.
Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн хамгийн чухал үүргийн нэг бол нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх явдал мөн гэжээ. Нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэн, шинжлэх ухаанаар улс орноо хөгжүүлэн мандуулах стратегийг хэрэгжүүлэх, шинийг нээн хөгжүүлэх улс орон байгуулахын төлөө шинжлэх ухааны ажилтнууд шинэ хүчин зүтгэл гаргахыг тэрээр хүслээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|