Хятадын Гаалийн ерөнхий газрын 22-ны өдөр нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, энэ оны өнгөрсөн 7 сард, юмны үнийн хүчин зүйлийг гаргавал Хятадын гадаад худалдааны экспортын хэмжээ нь ноднины мөн үеийнхээс 12.5 хувиар өсч, импортын хэмжээ нь бараг 10 хувиар өссөн юм байна. Гэвч тухайн үеийн Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн экспортын өсөлтийн хурд ил тод буурч, ноднины мөн үеийнхээс бараг 14 хувиар буурсан юм байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн 7 сард, Хятадын гадаад худалдааны экспорт 802 тэрбум 900 сая ам.доларт хүрч, өсөлтийн хэмжээ бараг 23 хувьд хүрсэн байна. Үүнд импортын хэмжээ 679 тэрбум 200 сая ам.долларт хүрч, өсөлтийн хэмжээ 31 хувьд хүрсэн байна. Үүний зэрэгцээ экспортын үнэ ерөнхийдээ 10 хувиар өсч, импортын үнэ ерөнхийдээ 20 хувиар өссөн юм байна. Европын холбоо, Америк, Япон зэрэг орны зах зээлд экспортолж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнэ нь бүр нэлээд хэмжээгээр өссөн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|