НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимуны урилгаар Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордож, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцохоор Нью-Иоркийг зорьлоо.
Энэ бол Вэнь Жябао Хятадын ерөнхий сайд болсноос хойших 6 жилд, анх удаагаа НҮБ-ын хуралд оролцох гэж байгаа болно. Мөн ч Бээжингийн олимпийн наадам болон пара олимпийн наадмыг амжилттай зохион байгуулснаас хойш, Хятадын удирдагчийн хийж байгаа анхны том чухал дипломат үйл ажиллагаа болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|