|
Африкийн хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний бага хурал 22-нд НҮБ-ын төв байранд боллоо. Нью-Иоркт НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганд оролцож байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи уг бага хуралд оролцож үг хэлэв.
Ян Жечи хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Африкийн энх тайван аюулгүйн байдал тасралтгүй сайжирч, бүс нутгийн хамтын ажиллагаа болон интеграцчлалын үйл явц ахицтай болж, эдийн засаг түргэн хөгжиж, хөгжлийн хурд түргэсч, урам хөгжөөсэн амжилт олсон байна. Үүний зэрэгцээ Африк нь хөгжлийн явцдаа мөн л маш олон хүнд бэрх өрсөлдөөн сорилтод учирч байна гэжээ.
Ян Жечи хэлэхдээ, хойшид Хятадын тал Африкийн орнуудтай харилцаа холбоогоо цаашид эрчимжүүлж, нягт хамтран ажиллаж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний бага хурлын ололт амжилтыг улам сайн хэрэгжүүлж, Хятад Африкийн стратегийн шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг дорвитой ахиулна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|