Хятадын Монгол судлалын 2-р симпоциум 9-р сарын 22-ны өдөр Өвөр Монголын Хөххотод эхлэв. АНУ, Их Британи, Япон, Монгол, Герман зэрэг 10 гаруй улс орон, газар нутгаас ирсэн Монгол судлаач нар 4 хоног хуралдах уг симпоциумд оролцож байна.
Уг хурал нь Монгол судлалын салбар дахь хамгийн шинэ судалгааны өгүүлэлийг нийт 120 гаруй цуглуулж, хурлын хугацаанд дотоод гадаадын 200 шахам эрдэмтэн Монгол судлалын салбарын хамгийн шинэ бүтээлүүдийг харуулж, "Монгол хэл үсэг бичиг", "Монголын түүх", "Монгол уран зохиол", "тал нутгийн соёл" зэрэг дөрвөн сэдвээр ярилцаж, одоогийн болон ирээдүйн Монгол судлалын хөгжлийн замналыг хайн хэлэлцэх болно. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|