23-ны үдээс өмнө, Шэнь Жөү 7-р буюу Шидит хөлөг 7-рыг хөөргөх талбайд сансрын хөлөг болон пуужингийн газар дээрэх сүүлчийн нэгдэсэн шалгалт хийв. Сансрын хөлгийг хөөргөхөд бэлэн болсныг энэ нь харуулж байгаа юм.
Хөлөг, пуужингийн газар дээрэх сүүлчийн нэгдсэн шалгалт нь пуужин газар дээр байгаа нөхцөлд пуужингийн бүх нислэгийн явцыг программаар шалгаж, голдуу пуужинг асаан хөөргөхөөс сансрын хөлөг тойрог замд орох хүртлэх бүх нислэг болон удирдлагын зөв оновчтой байх болон уялдаа нийцтэй байх байдлыг шалгаж, пуужин, сансрын хөлөг болон хэмжилт хяналт холбооны систем хоорондын зохицонгуй байдлыг шалгах юм байна.
Үдээс өмнийн 9 цагт Жиүчуаний дагууль хөөргөх төвийн хэмжилт хөөргөлтийн командлах танхимд хүмүүс пиг дүүрэн сууж, бүх системийн мэргэжилтэн, ажилтнууд бэлэн байдалд орсон байлаа. Хөөргөх талбайн системийн Ерөнхий командлагч Цүй Жижүнь танилцуулж хэлэхдээ, хөлөг, пуужингийн цамхагийн цогцолборыг саяхан 1500 метрийн төмөр замаар тээвэрлэж, техникийн районаас босоогоор нь хөөргөх бүсэд хүргэсэний дараа орчин ахуй нь өөрчлөгдсэн учраас хөлөг болон пуужингийн байдал ямар байх, системууд нь уялдаа нийцтэй байх эсхэд бүх талын шалгалт хийх хэрэгтэй юм. 22-ны өдөр техникийн ажилтнууд хөөргөх бүсэд пуужин, сансрын хөлөгт төрөл бүрийн шалгалт болон систем хоорондын уялдаа холбооны шалгалт хийсэнд бүх юм хэвийн байж, нэгдсэн шалгалт хийх нөхцөл бүрдсэн байлаа гэжээ.
Үдээс өмнийн 10 цаг 30 минутад сансрын хөлөг болон пуужингийн газар дээрэх нэгдсэн шалгалт амжилттай дуусав. Бүх системийн чанарын үнэлэгээ хийж, пуужинд удалгүй шатхуун нэмж, хөлөг болон хэмжилт хяналт холбооны системийн байдлыг тогтвортой болгож хөөргөх тушаал хүлээх болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|