|
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Либерал Ардчилсан намын шинэ ерөннхий нарийн бичгийн дарга Асо Тарогийн Японы Ерөнхий сайдаар удахгүй сонгогдохыг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад, Японы харилцааг сайн сайхан тогтвортой хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм.
Хятад, Японы улс төрийн 4 баримт бичигт тогтоосон зарчмын үндсэн дээр, хоёр орны удирдагчдын тохиролцсон олон нийтлэг ойлголтыг бүх талаар цаашид хэрэгжүүлж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг тал бүрээр урагш хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|