|
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын шашин, үндэстний бодлогыг Америк ёс бусаар зэмлэн бууруушаасан явдалд Хятадын тал дургүйцэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.
Саяхан, Америкийн Төрийн департамент "2008 оны улс орнуудын шашны эрх чөлөөний тухай жил тутмын тайлан" нийтэлж, түүний Хятад улстай холбогдсон хэсэгт Хятадын шашны бодлого, шашны эрх чөлөөний байдлыг үргэлжлэн зэмлэн бууруушаажээ.
Бусад орны шашны үйл хэргийг байн дахин дураар заан дохих буруу ажиллагаагаа залруулж, иймэрхүү тайланг нийтлэхээ зогсож, шашны асуудлаар шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт хөдлөгөөнөөс оролцлого хийхээ зогсохыг Хятадын тал Америкийн талд хатуу шаардаж байна гэж Жян Юй илэрхийлэв. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\
|