Хятад улс мэдээлэлжилт хийгээд үйдвэржилтийг уялдуулах, хөдөө тосгоны холбооны хөгжил болон мэдээлэлжилтийн байгуулалтыг түргэтгэх, интернетийн шинэ техникийг нээн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэн хэрэглэгээг ахиулах, сүлжээний удирдлагыг боловсронгуй болгох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч сүлжээг эрүүл саруулаар хөгжүүлэх болно гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн яамны орлогч сайд Ши Гүэхуа 23-ны өдөр Наньжинд хэллээ.
Тэрээр 2008 оны Хятадын Интернетийн их хурал дээр хэлэхдээ, мэдээллийн сүлжээ, техник, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг судлан хөгжүүлэх болон нэвтрүүлэн ашиглах ажлыг чангатгаж, шинэ техникийн үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний ажил төрөл, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг дайчилж, эдийн засаг нийгмийн хөгжлийн яс чанар, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|