Хятадын нисэгчтэй сансарын хөлгийн төслийн хэвлэлийн төлөөлөгч Ван Жао-яо 24-ний өдөр Жиүчуаний дагуул хөөргөх төвд мэдэгдэхдээ, Хятад улс 25-ны орой Шэньжөү 7 сансарын хөлгийг хөөргөнө гэлээ. Сансарын хөлөг нь гурван нисэгчтэй аялж, Хятадын сансарын нисэгчид анх удаагаа бөхөгийн гадна гарч ажиллах болно гэж тэр тэмдэглэжээ.
Шэньжөү 7 нисэгчтэй сансарын хөлгийн нисэлгийн ерөнхий командлалын газар нь уг сансарын хөлгийг 9-р сарын 25-ны оройн 9 цаг 7 минутаас 10 цаг 27 минутын хооронд хөөргөхөөр шийдлээ.
Хятадын сансарын нисэгчид төлөвлөгөөний дагуу анх удаагаа бөхөгөөс гарч ажиллан, бөхөгөөс гарч ажиллах холбогдох техникийн талаар чухал ахиц хийж түүнийг эзэмших гэсэн бол уг нислэгийн гол зорилт юм. Үүний зэрэгцээ, дагуулын хамт нисэх, нислэгийн тоо баримт дамжуулах зэрэг сансарын шинжлэх ухаан, техникийн туршилт хийнэ гэж Ван Жао-яо мэдэгдлээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|