|
 |
(GMT+08:00)
2008-09-24 17:22:55
|
Хятад улс 25-ны орой Шэнь Жөү 7-р нисэгчтэй сансарын хөлөг хөөргөнө
Хятадын Олон Улсын Радио
Хятадын нисэгчтэй сансарын хөлгийн төслийн төлөөлөгч Ван Жаою 24-ны өдөр Жиү Чюний дагууль хөөргөх төвд мэдэгдэхдээ, Хятад улс 25-ны орой Шэнь Жөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийг хөөргөнө. Сансарын хөлөг нь гурван нисэгчтэй бөгөөд тэд Хятадын сансарын нисэгчийн задгай сансарт алхах анхны үйл ажиллагааг биелүүлэх болно гэжээ. \Гэрлэт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|
|
|